Цахим хичээлийн зөвлөмж, №4
Багш Д. Бортолгой
Сэдэв: Цардуул
- Cлайд 1: Эхний слайд дээр өөрийн нэр, аймаг, сургууль, хэддүгээр ангид ямар нэгжийн хүрээнд орох хичээл болохыг танилцуулах
- Харин шинэ хичээлийн нэрийг шинэ слайд нээж тодотгох маягаар бичих, тухайн хичээлийн агуулгыг илтгэх төмс гэх мэт хүүхдийн анхаарал татахуйц зургийг томоор оруулах
- Слайд 2: Гэрийн даалгавар шалгах хэсэгт асуулт, хариулт хоёрыг өөр өөр өнгөөр бичвэл анхаарал татах байх. Мөн 2-р асуултын хариултанд а, б, в гэсэн дугаарлалт тавих хэрэгтэй.
- Слайд 3: Шинэ хичээл гэсэн үгний дор байгаа асуух өгүүлбэртээ хөдөлгөөн оруулаад төмс гэдэг үгний өмнө гаргаж ирвэл зүгээр байна. Цувж гарч ирсэн үгнүүдийн ар талд тайлбар хийвэл сайн байна. Жнь: Энэ бүгдэд цардуул агуулагддаг г.м
- Слайд 4: Маш аятайхан болсон байна.
- Слайд 5: Тодорхойлолтуудын урд талд тэмдэглэгээ хийж өгвөл аятайхан харагдана. Жнь: Зураас, бөөрөнхий сум г.м
- Слайд 6: 1, 2 гэсэн дугаарлалтыг томсгоорой.
- Слайд 7: Үгнүүдийг нэг хэмжээнд зэрэгцүүлэх
- Слайд 8: Хөдөлгөөн олон дахин давтагдаж байна. Засварлаарай. Мөн ургамал болон хүний зураг оруулбал сонирхол татах байх.
- Слайд 10: Мөн зураг оруулаад тайлбар хийвэл зүгээр юм байна.
- Слайд 11, 12: Сайн болсон байна. Цаас, хэвлэлийн үйлдвэрт гэсэн өгүүлбэрийг урагшаа хүнсний үйлдвэрт гэсэн өгүүлбэртэй зэрэгцүүлээрэй.
- Слайд 13: Туршилтыг зургаар тайлбарлавал маш гоё сонирхолтой туршилт байна.
- Слайд 14: Дүгнэлт тус бүрийг өөр өөр өнгөөр бичиж харуулбал анхаарал илүү татах болов уу.
Үсгийн фонд, үсгийн хэмжээ, өгүүлбэрийн хуваарилалт, слайдын дэвсгэр өнгө сайн болсон байна. Харин жижиг гарчигууд болон ерөнхий сэдвийн өнгө хоорондоо уялдаатай байвал зүгээр байх. Хичээлээ улам сонирхолтой болгохын тулд зураг оруулвал зүгээр болов уу.
Зөвлөмж бичсэн: Сургагч багш Я.Энхцэцэг