Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ?
2012-01-05,23:54
Google-s хэрхэн оновчтой хурдан хайлт хийх зөвлөмж толилуулж байна.
1. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах
“+” тэмдэг, үүнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна.
Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл энэ киноны зөвхөн гуравдугаар ангийг нь хайна.
“-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.
“~” тэмдэг, vvнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хvссэн боловч тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.
“ОR” тэмдэг. Ихэнх тохиолдолд I гэж бичдэг. "Бол", "Эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London or Paris" гэж хайх хэрэгтэй.
Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд, доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын vнэтэй ХВОХ олдох болно.
2. Тусгай үгнүүд ашиглах
"SITE:: үг" ингэж хайвал тухайн сайтын домайныг тодорхойлно. Жишээ нь зөвхөн Монгол сайтуудаас хайхыг хvсвэл "SITE:: mn" гэж эхлүүлэх ёстой. "site:: mn" боловсрол гэх мэт
"INTITLE" Тухайн хуудасны гарчиг буюу title-д байх үгээр хайдаг. Уг тvлхvvр vгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна.
Ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал та хүссэн дуугаа хайж олох боломжтой. Жишээ нь: MC Sniper хамтлагийн "Gloomy Sunday" хэмээх дууг хайх хэрэг гарвал ?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л шууд татахаар олж авч болно.
"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягийг нь тодорхойлж өгөх. Жишээ нь "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн үг орсон бүх сайтыг олно.
Define: гэсэн команд нь тухайн үгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Үүнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгүйгээр тухайн үгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон үгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг үзэж болно.
Filetype: Энэхvv командыг өөрийн хvссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" өргөтгөл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт төрөл бvрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бvрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.
Site: команд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хүрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu. Хайлтын үр дүнд зөвхөн АНУ-ын боловсролын ".edu" өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.
In командын тусламжтай өөр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km. Милийн хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.
Хайлтын системийн командын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo vйлчилгээгээр хязгаарлахгvйгээр бусад хайлтын системүүдэд ашиглаж болдог.
Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцүүд ашиглан тоо бодож болдог.
http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны үйлдлийн талаарх мэдээллийг аваарай.