Төслийн 1-р шатны явцын тайлан №3, 12.30
Дорноговь аймгийн Сайншанд хотын Нэгдүгээр дунд сургууль дээр хэрэгжиж буй “Цахим сургалт” төслийн тайлан
2011.12.26 – 2011.12.30
Нээлттэй эхийн үйлдлийн системийн сургалтын талаар:
Цахим хэрэглэгдэхүүнийг сургуулийн багш бүр хийж, зарим багш нараас дуусгаж, төслийн Гүйцэтгэгч тал руу цахим шуудангаар явуулж байна.
Мөн сургуульдаа цахим хичээлийн сан бүрдүүлж, багш нар идэвхтэй хураалгаж байгаа. / Ямарч програм ашиглаж хийсэн байж болох, тэндээс багш нарын хичээлийг зохих шаардлага хангасанг нь шүүн цуглуулах /
"Цахим сургууль" дотоод удирдлагын програмын үйл ажиллагаа:
Дотоод удирдлагын програмд мэдээлэл оруулах тал дээр сургуулийн удирдлагын баг, багш нарт шаардлага тавин ажиллалаа. Үүнд: Багшийн хувийн мэдээлэл оруулалт, суралцагчийн кодчилол үндсэн мэдээлэл, бичиг баримтын мэдээлэл, болон асран хамгаалагчийн мэдээллүүдийг шахаж шаардан оруулж дуусгалаа. Зарим нэр бүхий багш нар хариуцлага алдан дутуу байгаа тул тэдгээр багш нарт удирдлагын зүгээс зохих шаардлагыг тавьлаа.
Мөн сургалтын менежерүүд багш нарын хичээлийн хуваарийг оруулж дуусгасан. Харин нийт багш нар орж буй ангийнхаа ирц, дүнгийг оруулах тал дээр эхлээгүй байна. Ирц, дүнгийн мэдээг дараах 7 хоногт багтаан дуусгах төлөвлөгөө гарган хөтлөж байна. Багш нарын үнэлгээг /Анги даасан багш ЭНД / / Багшийн мэдээлэл ЭНД / дарж харах боломжтой.
Сургуулийн вэб сайтын талаар:
Наран Терминал компаниас сургуулийн вэб сайтыг 2011.12.22 өдөр хийж дууссан гэсэн мэдээлэл ирсэн. Сургуулийн удирдлага хуралдан, БСШУЯ – тай ярилцаж, сургуулийн вэб сайт байшруулах сул хост асууж байгаа тул түр хугацаагаар вэб сайтаа ажиллагаанд оруулах боломжгүй болсон байгаа.
Тайлан бичсэн: Багш хөгжлийн төвийн арга зүйч багш З.Ганзориг