Цахим хичээлийн зөвлөмж, №6
Багш Г.Шижиртуяа:
MS Power Point дээр хийсэн хичээлийн өргөтгөлийг нь өөрчлөөд явуулсан байгаа тул Arial үсгийн фонд танигдахгүй байна. Иймээс бүх слайдыг Arhangai үсгийн фонд руу шилжүүлээд дахин илгээгээрэй!
Слайд хоорондын шилжих хөдөлгөөн сурагчдын нүд ядраахаар байгаа тул өөрчлөх хэрэгтэй.
Агуулгыг хэтэрхий их үргэлжилсэн хэлбэрээр бичсэн байна. Утгыг хэсэгчлэн авч зай авах, зэрэгцүүлэх, тодотгох зураас, тэмдэг тавих, хүснэгт хийх гэх мэт зүйлүүдийг анхаараарай.
Слайд дээр өгүүлбэрийг байрлуулахдаа ижил хэмжээтэй нэг түвшинд юм уу голлуулах маягтай бичвэл зүгээр.
Хичээлийг бэлтгэхдээ зөвхөн лекц маягаар биш сурагчдын анхаарал сонирхлыг татахуйц дуу, видео, зураг, хөдөлгөөнт зураг зэргийг хэрэглэгдэхүүн болгон ашиглавал илүү үр өгөөжтэй байх болов уу гэдгийг анхаараарай!