Дорноговь аймгийн Сайншандын 1-р сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн "Цахим сургалт" төсөл "Бид хамтдаа хүчтэй"

Шинэ сэтгэгдлүүд

  • Мобитэмүүлэл хөтөлбөрийн "Цахим сургалт" төсөл Дор... бичлэгт Зочин:
  • 1000 hvrtelh too toolol-цахим хичээл үзэх бичлэгт Зочин: Хх
  • www.4shared.com дээр ажиллах бичлэгт Зочин: ..
  • Төслийн 1-р шатны сургалтын үр дүнг тооцох шалгалтын даалгав... бичлэгт Ганзориг (зочин): Энэ өгүүлбэрүүдийг нэг л сайн ойлгохгүй юм.
  • 1000 hvrtelh too toolol-цахим хичээл үзэх бичлэгт ariunsaihan: sain baina uu. bagsh nariin hiisen tsahum hucheeliig uzlee...
  • Төсөл хэрэгжүүлэх сургуулийн багт зөвлөмж бичлэгт Зочин:
  • Төслийн 1-р шатны сургалтын бие даалтын даалгаврын мэдээ, 20... бичлэгт Ганзориг (зочин): Төслийн 1-р шатны бие даалтын даалгаврын мэдээг хүлээн авлаа.
  • Төслийн 1-р шатны явцын тайлан №3, 12.30 бичлэгт Зочин:
  • Мобитэмүүлэл хөтөлбөрийн "Цахим сургалт" төсөл Дор... бичлэгт Зочин: ..
  • Мобитэмүүлэл хөтөлбөрийн "Цахим сургалт" төсөл Дор... бичлэгт Зочин: ..
  • Баримт бичгийн файлыг PDF рүү хөрвүүлэх арга/ Зайн сургалтын... бичлэгт Зочин: ..
  • Төсөл хэрэгжүүлэх сургуулийн багт зөвлөмж бичлэгт Ганзориг (зочин): Та бүхэнд баярлалаа.
  • Төсөл хэрэгжүүлэх сургуулийн багт зөвлөмж бичлэгт Ганзориг (зочин): манай блогруу багш нар орж мэдээлэл олж авад жаахан төвөгтэй байна гэсэн...
  • Төсөл хэрэгжүүлэх сургуулийн багт зөвлөмж бичлэгт Сургалтын блог: Аль блогийн бүтцийн талаар бичиж байгааг сайн ойлгосонгүй...
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
88950 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 121-с 52-р хуудас. | дараах >>

Багш та! Алган дээр од тавьдаг шидтэн Багш та! Амьдралд оч харвуулдаг хүчтэн. Сайншандын 1-р сургуулийн багш нартаа Монголын багш нарын баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2012-02-03,01:35
     Ш.Сүрэнжав. Багш /найраглал/

Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн

     Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
     Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.

Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн

     Чимэг болгон хайрлагдсан
     Монгол гэдэг нэрийг
     Цээжит зүрхний тольтод
     Гэгээн гэрлээр сийлсэн

Эрдмийн түлхүүрч  багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой

     ... Өвлөөр ногоон гацуур
     Сүлд модны чимэг гэж
     Өнгийн олон амьтад
     Сүж түүний дагуул гэж

Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж

     Аглаг хөдөөгийн сургуульд
     Анх багш минь заасныг
     Ангайн гайхаж явсан
     Алдрай насаа мартаагүй ээ би

Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй

     Хөгжим баривал дуучин
     Клубт очвол жүжигчин
     Багт гарвал ухуулагч
     Байшин барьвал инженер

Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэн дайсанд шүүгч
Хийдийн лам нарт аянга
Нийтийн соёлд уянга

     "Цэнд комиссар", "Хөхөө"-д тоглоод
     Цэцэглэж явсан нас тэднийх
     "Хүмүүн төрөлхтөн", "Задгай цагааны" аянд
     Хөл нийлсэн бүжиг тэднийх

Хуучин бүдүүлгийг хална гээд
Зүтгэж явсан үе, тэднийх
Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд
Шамдаж явсан цаг, тэднийх

     Эгшигт хайрцгийн пянзан дээр
     Ичинхорлоог дуулуулж байсан юм
     Цэрэн хүүхний намтар туужийг
     Цэндийн хүүтэй бичилцэж явсан юм

Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн
Багшийн сургуулийг дуудуулж явсан юм
Арван жилийн нэгдүгээр сургуульд
Сурагч Ганбатыг элсүүлж байсан юм

     Дайны жил их сургуулийн
     Анхны довжоог ивэлцэж явсан юм
     Даяарт алдартай шилэн оройд нь
     Алтан нарыг залалцаж явсан юм

Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй

     Тэнгэр баганадсан Алтайн
     Хавцал бүхэн танина
     Тэлмэн цэнхэр Хөвсгөлийн
     Долгион бүхэн танина

Галбын шаргал манхнууд
Гандирасын зэрэглээндээ тольдоно
Атас Чингисийн нуруу
Аргамаг хулантайгаа тосно

     Бор Цонжийн говийн
     Болжмор царцаа шаргина
     Боргио мөнгөн Орхоны
     Босоо хүрхрээ шаагина

Халхын таван өндөр
Харуулдан байж саравчилна
Хан Хэнтийн оргил
Гялбалзан байж өндөлзөнө

     Буйрын цэнхэр долгио
     Бодол дунд долгилно
     Хайрын мянган үгсийг
     Хайлан байж торолзоно

Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Ахмад үеийн багш нарт
Ороогүй айл гэж үгүй

     Хөгшин хөвөө ялгаагүй
     Бичиг үсэгт сургаж
     Хөдөөгийн уул талаар
     Билгийн номыг дэлгэж

Ангайлгаж барьсан хайч шиг
"А" үсгийг сарайлгахад нь
Ацаг шүдий нь зөвтгөж
Арга номд нь оруулсан

     Бээрч гүйцсэн гар шиг
     "Б" үсгийг муруйлгахад нь
     Бэх үзгий нь засаж
     Билиг оюун заасан

Өгүүлбэр зүйгээс
Үндэсний соёлд дэвшүүлж
Үржүүлэхийн хүрднээс
Үнэмлэхүй тоололд хүргэж

     Түмэн бодис, хувилахуйн ухаан
     Түүх, газар зүй, амьтан судлал
     Заагаагүй юм гэж багшид үгүй
     Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй

Балчир оюуныг нээгдүүлж
Нүд оруулсан шидтэн
Бартаат замыг танилуж
Гэгээ харвуулсан ачтан
     
     Холын далайд зорьсон
     Горхи бүхний эх билээ
     Хорвоод ургах цэцэгсийн
     Гойд үржилт хөрс нь билээ

Бөмбөрцөг дэлхий арвин ч
Бидний оюунд багтсан
Сургуулийн гэгээн цонхоор
Бүхий л ертөнцийг харсан

     Зүс үзээгүй найзтайгаа
     Энд бид танилцсан
     Зүрх сэтгэлээ нээлцэж
     Эрдмийн тэнгист сэлсэн

Дүнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Дүүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана

     Шинэ үеийн багш нарт
     Шимтэхгүй эрдэм гэж байхгүй
     Шинэ үеийн багш нарт
     Шамдахгүй цаг гэж байхгүй

Орчин үеийн мэдлэгээр
Оюунаа ямагт тордоно
Одонд хүрсэн хөгжлөөс
Ой ухаанаа тольдоно

     Антарктид зорчих хайгуулчийг
     Энэ л багш нар тодруулсан
     Атом цөмийн шинжээчийг
     Энэ л багш нар төрүүлсэн

Сансрын баатар нисэгчид
Анхны номыг нь заасан
Сар нартай дэлхийгээ
Газраас эхэлж тольдуулсан

     Шинэ үеийн багш нарт
     Судлаагүй ухаан гэж үгүй
     Эрдэнэтийн зэс, Хөтөлийн цемент
     Эрчим хүчний ундраа эднийх

Фосфоритын орд, цагаан тугалга
Болрын уурхайн нөөц эднийх
Бугантын алт, Дугантын хад
Бор Өндрийн жонш эднийх

     Булгын аж ахуй, заарт харх
     Бутны хармагийн дарс эднийх
     Эдийн засаг, бараа судлал
     Инженерийн ухаан, барилгын зураг
     Инжинашийн роман, Нацагдоржийн найраг
     Эх хэлний судалгаа эднийх

Орчин цагийн мэдлэг бүхний
Оньсон хүрдийг эд эзэмшсэн юм.
Одны шинжээч, туйлын судлаач
Оюуны мэргэдийг эд төрүүлсэн юм.

     Төгсөлт бүхний ширээн дээрээс
     "Арав дахь хаврыг" дуулуулж байгаа юм
     Төгөлдөр номын хуудсан дундаас
     Алдрын одыг гялбуулж байгаа юм

Жил бүрийн ногоо адил
Хавар болгон залуусыг тодруулна.
Намар бүрийн ургац адил
Билгийн тариа эднээс ургуулна

     Өргөн Сэлэнгийн хөвөөгөөр
     Холыг зорьсон залуус
     Өртөө замыг дайран
     Галт тэргээр довтлохдоо

Багш, сургууль хоёроо
Дурсан дурсан дуулна.
Байгаль мөрний долгион дээр
Сэтгэл юугаа сийлнэ

     Эрдмийн олон шавь нар нь
     Эрдэнэсийг бүтээх үйлчин юм.
     Ардын олон багш нар минь
     Авьяасыг тордох тариаланч юм

Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч

     Багш гэж дуудахад
     Ардын үрсийн оюунд
     Түмэн цэцэгс дэлгэрнэ.
     Багш гэж нэрлэхэд
     Алаг зүрхний гүнд
     Төгөлдөр баяр оргилно

Түмэн багшийн
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрд шамдана.
Түмэн багшийн
Буман шавь нар
Түргэлэх хөгжлийн
булаг бүхнийг тэтгэнэ.

     Уран гартай инженер
     Дуран хараатай эрдэмтэн
     Үхлийг буцаадаг эмч
     Үзлийг хамгаалдаг элч

Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн
Мэдлэгийн уурхайг та нээсэн
Жор найруулагчаас
Зохиолчийг хүртэл
Та төрүүлсэн

     Жолоочоос
     Жолоодогчийг хүртэл
     Та төрүүлсэн
     Хувьсгалт шинэ соёлын

Гэгээн нарны цацраг
Хувьтай өнөөдрийн үрсийн
Гэрэлт оюуны тайлбар

     Багш та
     Алган дээр
     Од тавьдаг шидтэн
     Багш та
     Амьдралд оч харвуулдаг хүчтэн

Ус мөрнийг
Далайд үзээд
Байрандаа үлддэг уулс юм

     Тус бүтээж
     Даяныг тэтгээд
     Хариу нэхдэггүй өглөгч юм та.

бичсэн: Сургалтын блог төрөл: Мэдээ мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 98 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 121-с 52-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Багш нарт зөвлөмж
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Төслийн танилцуулга
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана
  • Сайншандын 1-р сургуулийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • Сургалтын блогийн зөвлөмж
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Зүүнбаянгийн сургууль
  • Монгол-англи,англи-монгол толь
  • IQ test
2006-2009 © Дорноговь аймгийн Сайншандын 1-р сургуулийн багш нартаа