Цахим хичээлийн зөвлөмж
Цахим хичээлийн зөвлөмж
Багш Ц.Даваахүү:
Сэдэв: ОНМХ, нийгэмд гүйцэтгэх үүрэг
- Хичээлийн зорилго дээр утга засах /Суралцагсдад гэдэг үгийг хасах/
o Суралцагсадад ОНМХ гэж юу болох, түүний төрөл, хувь хүн болон нийгэмд хэрхэн нөлөөлдөг тухай танин мэдэх
o ОНМХ гэж юу болох, түүний төрөл, хувь хүн болон нийгэмд хэрхэн нөлөөлдөг тухай танин мэдэх
- Слайд 7: Тойрог дотор текстээ оруулаад харилцан хамааралтай/цикл/ гэдгийг үзүүлэхийн тулд сум оруулах. Эсвэл слайдын бэлэн загвараас сонголт хийх
- Слайд 8: Хар өнгийн тойрог дотор текстээ багтааж оруулаагүй байна. Нэгд, тойргийн өнгө солих. Хоёрт: Тойргийн хэмжээг томсгоод текстээ багтааж оруулах
- Слайд 18,19,20: Хувийн хүний мэдээллийн хэрэгсэл гэж бичсэн байгааг Хувь хүний мэдээллийн хэрэгсэл гэж засах
- Слайд 18: Google-н зургийн оронд хувь хүний блогийн зураг оруулаад үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцоход блогийн гүйцэтгэдэг ач холбогдлын талаар ярьж өгвөл үр дүнтэй байж болох юм.
- Бусад слайдуудын өнгөний сонголт, дизайн сайн болсон байна.
- ОНМХ-ийн эерэг, сөрөг талыг сурагчдаар дүгнэлт хийлгэхийн тулд “Сонингоор ялаа алдаг, бас Сайдыг унагадаг” гэдэг үгийг холбогдох зурагтай нь оруулаад асуулт тавиад харилцан ярилцах хэлбэрээр явуулбал үр дүнтэй байж болох юм.
Сэдэв: Мэдээлэл, Эрх мэдэл, Хэм хэмжээ сэдвийн цахим хичээлүүдийн үсгийн фонд танигдахгүй байна. Компьютертаа UNICODE суулгах хэрэгтэй.Засварлаад дахин явуулна уу.
Багш Д.Эрдэнэчимэг:
Сэдэв: Химийн урвалын төрөл
- Слайдын суурь өнгө, текстийн өнгөний зохицол сайн болсон байна.
- Слайд 7: Текст слайдандаа багтаагүй. Энэ тохиолдолд слайд 3, 4, 5, 6-ын дараа шинэ слайд үүсгэж, зөв хариултыг бичих нь оновчтой юм.
- Слайд 8-н асуултын дараа шинэ слайд үүсгэж, зөв хариултаа өгөх
- Слайд 9, 19,20: Ялгаруулдаг, Шингээдэг гэдэг үг нь буруу таслагдсан байгаа тул тойргийг томсгох, үсгийн фондыг багасгах, эсвэл зөв тасалж бичих
- Слайд 10,12,15,17: Хэрэглэгдэх гэдэг үгийг алдаатай бичсэн. /хэргэлэгдэх-алдаатай бичилт/
Хэрэглэгдэх зүйлсээ цувуулж бичээд хажуу талд нь зургаа гаргаад дараагийн слайд дээр туршилтын дараалал, даалгавраа бас зурагтайгаа хамт оруулсан бол зохимжтой байна.
Слайд 11,13,16,18: Зөв хариултыг дангаар нь нэг слайд болгох.
Эдгээр слайд дээр байгаа тодорхойлолтыг шинэ слайд үүсгэж бичээд доор нь хэд хэдэн урвалын тэгшитгэл бичвэл илүү ойлгомжтой байх болов уу.
Слайд 23: Текстийг слайдандаа багтаах шаардлагатай. Мөн 2-р багананд бичигдсэн үгнүүд нэг шугаманд байх, хооронд нь холбож зурсан сумны хэмжээ адил байх
Слайд 26: Үсгийн фонд танигдахгүй байна. Компьютертаа Unicode суулгах хэрэгтэй.
Слайд 27,28,30,31: Интернетээс сургалтын хэрэглэгдэхүүн татаж ашигласан нь сайн байна. Гэхдээ шинэ слайд нээгээд англи үгнүүдийн орчуулгыг бичиж өгөх нь химийн нэр томъёоны англи хэллэгийг мэдэж авахад хэрэгтэй юм.
Слайд 32: Ажилын гэж буруу бичсэн байгааг зөв бичих. /Зөв бичилт- ажлын/