Мобитэмүүлэл хөтөлбөрийн "Цахим сургалт" төсөл Дорноговь,Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ.
2011-11-28,23:31
“Монголын ирээдүй хүүхэд залуусаа хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хамтдаа хэрхэн хөтлөх вэ?” уриан дор өрнөсөн Мобитэмүүлэл хөтөлбөрийг санаачлагч Мобиком Корпораци 2010-2011 оны хичээлийн жилд УБ хотын Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 19 сургуульд “Цахим сургалт” төслийг амжилттай хэрэгжүүлж, 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.
Мөн энэхүү төслөө Говь-Алтай аймгийн 5 сургуульд хэрэгжүүлж дуусаад байгаа бөгөөд тун удахгүй хаалтын ажиллагаагаа зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ удаад Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуягийн санаачлага, дэмжлэгтэйгээр тус аймгийн ерөнхий боловсролын 1, 2 дугаар 10 жил, Зүүнбаян багийн Баян бүсийн 10 жил, Замын-Үүд сумын 10 жилийн сургууль, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Цог-Өрнөхийн санаачлагаар тус сумын сургууль, нийт 5 сургуульд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цахим Сургалт” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр УБ хотын БЗД-ийн 84-р сургуулийн туршлагатай баг ажиллаж, програм хангамжийн нийлүүлэгчээр Нарантерминал ХХК оролцож байна.
“Цахим сургалт” төслийн хүрээнд тус дунд сургуулиудын сургалтын үйл ажиллагаанд цахим удирдлага, хяналт, сургалтын програмыг нэвтрүүлж, сургууль өөрийн портал вэб хуудастай болох бөгөөд өндөр хурдны интернэт, компьютер, дотоод сүлжээ бүхий “Багш хөгжлийн танхим”-ыг байгуулж, сургалтын болон сургуулийн дотоод үйл ажиллагаанд ашиглагдах цахим мэдээллийн санг байгуулан ажиллаж байна.
Мөн "Мэдээлэл технологийн дэвшлийг сургалтад ашиглах багшийн чадварыг дээшлүүлэх" зорилго бүхий багш нарт зориулсан 168 цагийн танхимын болон зайн сургалт зохион байгуулагдана.